АРДЧИЛСАН НАМД ӨГӨХ ЭХНИЙ ХҮНДХЭН ЦОХИЛТ

2016-02-26  

МАХН хоёр хуваагдаж, МАН, МАХН гэж сонгуульд орсноос хойш нэг ч ялалт амсаагүй. 2012 оны УИХ, Нийслэл, Аймаг, дүүргийн сонгуульд ялагдсан. Дараа нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ялагдсан. Алтанхуягийн гавьяа буюу дараалсан дөрвөн сонгуульд Ардчилсан Намаа ялалтад хүргэсэн удирдагч гэж яригддаг нь үүнтэй холбоотой. Түүний дараагийн улс төрийн нүүдэл зөв эсвэл буруу байсан гэдгийг цаг хугацаа л харуулна. МАХН-тай эвсэл байгуулах гэсний төлөө түүнийг нам болон засгаас түлхэн унагаасан. МАХН-тай тодорхой гэрээ хэлцэл хийх гэж оролдлого гаргасны төлөө З.Энхболд ч бас эсэргүүцэлтэй тулгараад амжсан. Тэгвэл МАХН-д өөр сонголт бас байж болохыг ойрын үеийн үйл явдал бэлхнээ өгүүлж эхэллээ. Эхнийх нь намынхаа баярыг хамтран тэмдэглэхээр боллоо. Улс төрчдийн хувьд энэ хамтын ажиллагаа хаа хүрч дуусах вэ? гэдэг сонирхол татсан сэдэв болж хувирав. Энэ хоёр нам эвсэх үү, нэгдэх үү? Сонгуульд хэрхэн оролцох вэ? гэдэг нь улс төрийн тоглолтын цоо шинэ нүүдэл, бодох бодлого болж хувирлаа. Хэрвээ МАН, МАХН 2016 оны сонгуульд хамтран орох шийдвэр гаргавал, Ардчилсан Намд өгөх эхний хүндхэн цохилт болно гэж судлаачид үзэж байна.

 

 Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бие даан нэр дэвшигч:2016 онд газрын хөрснөөс арчигдах а-нууд баярлахад юу нь буруу байхав.1937 онд байсан бол толгойгийн авах хүмүүсийн нэгдэлдээ....Монголыг дахин дарлах санаатай хулгайчнууд... 2016-02-26
хү хү хэ хэ:МАН, МАХН хоёр өчүүхэн ашиг сонирхолын зөрчлөөс өөр ялгаагүй нэг нам шдээ. Хууртах юун? Юун шударга 2016-02-26
bi:Nam bhgvi bj boldoggvi ym bh da hetsv yma 2016-02-27
Ман:ЭХНИЙ ЦОХИЛТ БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ДАРААГИЙН ЦОХИЛТ З.ЭНХБОЛД ӨӨРӨӨ ХЭЛСЭН ИХ БАЙГАА БҮГДТЭЙ НЬ ЭВСЭЖ ҮЗЛЭЭ ХӨӨЖ ХУЛИХДЛАА ГЭСЭН ОДОО МАХН ЗАСГААС ГАРАХ Л ХЭРЭГТЭЙ АН ТЭР ОЮУНТАЙГАА ЗАСГАА БАЙГУУЛААД ХОЦОРДОГ ДЭМБЭРЛЭЭ САЙД БОЛГООД ЯВ ГЭЭД ОРХИХ ХЭРЭГТЭЙ ХАРЬЯ 2016-02-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?