Өнгөрсөн жилүүдэд Монголбанк гадаадын банкуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээл авч байжээ. Дээрх зээлийн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөл нь эдийн засгийн агуулгаараа үр ашиггүй байсан тул Монголбанкны шинэ удирдлага өмнөх нөхцлөөр дахин зээл авахыг зогсоож, харин авсан зээлийг төлж барагдуулах чиглэлийг баримталж ажилласан байна.
2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаах алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.
Төвбанк худалдаж авах алтны хэмжээг энэ онд 20-22 тоннд хүргэх тооцоо гаргасан бөгөөд ингэснээр валютын нөөц 800-880 сая ам.доллараар өсөх дүр зураг гарчээ.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ