МОНГОЛБАНК ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ БАРАГДУУЛЖЭЭ

2017-04-12  

Өнгөрсөн жилүүдэд Монголбанк гадаадын банкуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээл авч байжээ. Дээрх зээлийн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөл нь эдийн засгийн агуулгаараа үр ашиггүй байсан тул Монголбанкны шинэ удирдлага өмнөх нөхцлөөр дахин зээл авахыг зогсоож, харин авсан зээлийг төлж барагдуулах чиглэлийг баримталж ажилласан байна. 

2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаах алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.

Төвбанк худалдаж авах алтны хэмжээг энэ онд 20-22 тоннд хүргэх тооцоо гаргасан бөгөөд ингэснээр валютын нөөц  800-880 сая ам.доллараар өсөх дүр зураг гарчээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОВОО ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛААД БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ГЭХДЭЭ АРИЛЖААНЫ БАНКУУД Ч БАС УЛС ОРОНДОО ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ САНАГДАНА.МОНГОЛ БАНК САЙН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАДАГ БОЛОВ УУ 2017-04-12
ЗОЧИН:ОВОО ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛААД БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ГЭХДЭЭ АРИЛЖААНЫ БАНКУУД Ч БАС УЛС ОРОНДОО ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ САНАГДАНА.МОНГОЛ БАНК САЙН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАДАГ БОЛОВ УУ 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?