МАН+МАХН-ЫН НАМЫН БАЯРААР БӨХИЙН ХОРХОЙТНУУД БӨХ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ

2016-02-27  

АН-ынханд сануулга өгч, хуучин МАХН-ынхаа гишүүд, дэмжигчиддээ дохио өгсөн санамж бичигт өрх тусгаарласан МАН, МАХН-ын залуучууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Хамтарч хийх баяраараа цэцэг өргөх, баярын хурал хийх гол арга хэмжээнд нь олон жил зүс бараагаа харалцаагүй МАН-ын дарга М.Энхболд, хуучин дарга, одоогийн МАХН-ын дарга Н. Энхбаяртайгаа мөр зэрэгцэн алхах, мөр зэрэгцэн суух нь ээ. Хуучин намын удирдлагуудын хооронд цаг агаар зөөлрөх эхний алхамыг ийнхүү тавьж эхэллээ. Харин бөхийн хорхойтнууд хүчит бөхийн барилдаанаа үзэх боломжгүй. Сонгуулийн хуулиар бөхийн барилдааныг хориглосон байна. Гэвч түүнээс ч сонирхолтой өргийг улс төрийн хорхойтнууд үзэж сонирхох нь ээ.

 

Тоймч : Д. Тулга

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?