ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 2018 ОНООС БАГА ЗЭРЭГ СЭРГЭНЭ

2017-04-13  

Монгол Улсын эдийн засаг 2017 онд  төдийлөн өсөхгүй ч 2018 оноос бага зэрэг сэргэх төлөв ажиглагдаж байна хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Дэлхийн банкны энэ удаагийн тайланд хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт дотоодын эрэлт харьцангуй хүчтэй байгаа бөгөөд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан 2017-2019 онд эерэг байх төлөвтэй хэмээн онцлов. Гэвч дэлхий дахины нөхцөл байдал болон дотоодын эмзэг байдал нь уг бүсийн хэтийн төлөвт эрсдэл учруулсаар байх ажээ. АНУ-ын Төвбанкны хүүгийн түвшин  өсч буйгаас үүдэлтэй зарим өндөр хөгжилтэй орнууд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж эхэлжээ. Мөн  Зүүн Азийн хэд, хэдэн орнуудад зээл, өрийн түвшин огцом өссөн энэ нөхцөлд бодлого боловсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдаж, дунд хугацаанд төсвийн зохистой тэнцлийг хадгалах шаардлагатайг Дэлхийн банк зөвлөж байна.

Түүнчлэн энэ удаагийн бүс нутгийн эдийн засгийн тайлан нь Хятадын эдийн засаг  хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн улмаас өсөлт удаашрахаар байгааг дурдлаа. Тодруулбал Хятадын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өссөн бол 2017 оны 6.5 хувиар, 2018 онд 6.3 хувиар өсөх төсөөлөл гарчээ.

Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгууд болон тус бүсийн орнуудад эдийн засгийн өсөлт 2016 онд 4.9 хувьтай байсан бол 2017 онд 5, 2018 онд 5.1 хувь болж бага зэрэг өсөх хүлээлт байна. Тухайлбал хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2017 онд 6.2, 2018 онд 6.1 хувиар өснө гэж дүгнэлээ.

Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна.  

Энэ үеэр Дэлхийн Банкны Зүүн Ази Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Судхир Шэтти хэлэхдээ Бүс нутгийн эдийн засгийн төлөв эерэг байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн дархлаа нь бодлого боловсруулагчдын дэлхий дахинд буй болж буй тодорхойгүй байдлыг хэрхэн үнэлэх, дотоодын эмзэг байдлаа хэрхэн бууруулах зэргээс хамаарна” Мөн “Гадаад санхүүжилтийн олдоц болоод өртөгт үүссэн эрсдэл, экспортын өсөлтийн нөлөөлж буй сөрөг зүйлсийн арилгах арга хэмжээг бодлого боловсруулагчид эн тэргүүлж авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хурдасгах бодлого эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар мөн хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Дэлхийн банкны судалгаагаар Монголоос бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх төлөв гарсан байна. Тодруулбал ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн судалгаагаар 14 орноос манай улс хамгийн сүүлд оржээ.Үүнийг Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлт огцом өсч, буурч тогтворгүй байх үзэгдэл үргэлжлэх магадлал өндөр гэдгийг онцолж байна.

Филиппиний хувьд дэд бүтцийн салбарт төрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйгаас үүдэлтэй 2017, 2018 онуудад жилийн 6.9 хувийн өсөлт ирэх төлав гарчээ. Энэ мэтчилэн Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн тогтвортой өсөлтийн үр дүнд хөдөлмөрийн хөлс нэмэгдэж ядуурлын түвшин үргэлжлэн буурах төлөв ажиглагдаж байгааг Дэлхийн банкны эдийн засагчид онцоллоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ДЭЛХИЙН БАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?