АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2017-04-18  

Өнөөдрийн үнэт цаасны арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өсөлттэй хаагдснаар сүүлийн 3 өдөр дараалан өслөө.  Тодруулбал, ТОП-20 индексийг харвал өмнөх өдрөөөс 105.18 нэгж буюу 0.80%-иар өсч 13,235.89 нэгжид хүрч хаагдсан байна. 

Индексийн өсөлтийг сагсанд багтаж буй I болон II ангилалын 6 хувьцааны ханш өссөн нь дэмжив. Үүнд : 

I ангилалын хувьцааны тухайд :

- Сүү /MSE:SUU/-ийн ханш 0.12%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш 2.84%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш 10.11%-иар

- Багануур /MSE:BAN/-ийн ханш 5.15%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 3.54%-иар

- Ремикон /MSE:RMC/-ийн ханш 1.98%-иар

Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс 7.52 нэгж буюу 0.90%-иар өсч 847.30 нэгжид хүрлээ.  www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийн хувьд 7 салбарт өөрчлөлт гарав. Үүнээс 4 салбарын хувьцааны индекс өсч, 3 салбарын индекс буурчээ.

Уул уурхайн салбарын MMS индекс 3.37%-иар өсч 119.48 нэгжид хүрсэн бол Хүнсний салбарын MF индекс өмнөх хаалтаас -0.59%-иар унаж 88.95 нэгжид хүрч хаагдлаа. Үнэт цаасны арилжааны хувьд зах зээл дээр 1,980,461 ширхэг үнэт цаас 3.05 сая төгрөгөөр зарагдав.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 24 ширхэг бонд 2.29 сая төгрөгөөр, 16 хувьцаат компанийн 111,116 ширхэг хувьцаа 55.76 сая төгрөгөөр зарагдсан бол багцын арилжаагаар Дархан Сэлэгийн Цахилгаан Дулаан Түгээх Сүлжээ /MSE:DES/ компанийн 1,869,321 ширхэг хувьцаа 2.99 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.

Тодруулбал, тус компанийн нийт гаргасан хувьцааны 18%-тай тэнцэх хувьцаа арилжигдав. Хувьцааны ангилалын үзүүлэлтийн хувьд I ангилалд 4 хувьцаат компанийн 25,942 ширхэг хувьцаа 8.45 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 85,174 ширхэг хувьцаа 47.31 сая төгрөгөөр тус тус зарагдлаа. 

Харин үнэт цаасны III ангилалд ямар нэг арилжаа хийгдсэнгүй. Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 84 удаагийн хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийн үзүүлэлтийг харвал Монгол шуудан /MSE:MNP/ компанийн 48,888 ширхэг арилжигдан тоо ширхэгээр тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 24.89 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээрээ тэргүүлсэн байна.

Салбарын хувьд Үйлчилгээний салбарын хувьцаа тоо ширхэгийн 45.10%-ийг бүрдүүлсэн бол Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 47.86%-ийг бүрдүүлэв. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ханшийн өөрчлөлтийн тухайд 15 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарав. Үүнээс 8 компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцааны ханш буурчээ.

Гутал /MSE:GTL/ компанийн хувьцааны ханш 14.38%-иар өссөн бол Гермес центр /MSE:RMC/ компанийн хувьцааны ханш -6.45%-иар буурлаа.

Онцлон хэлэхэд өмнөх өдөр түүхэн доод ханшдаа хүрээд байсан Ремикон /MSE:RMC/ компанийн хувьцаа 1.98%-иар өсч 44.89 төгрөгт хүрлээ.

 

Эх сурвалж : WWW.MARKETINFO.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?