ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 36,543 ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДАВ

2017-04-19  

МХБ-ийн арилжааны үр дүнд зах зээлийн голлох ТОП-20, MSE ALL индексүүд уналт үзүүлснээр долоо хоногийн эхний уналтыг үзүүлэв. 

ТОП-20 индексийн хувьд энэ өдөр -79.77 нэгж буюу -0.60%-иар унаж 13,156.12 нэгжид хүрсэн ба индексийн уналтад I болон II ангилалын 8 хувьцааны ханшийн уналт нөлөөлсөн байна. Үүнд :

I ангилалын хувьцааны тухайд :

- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.18%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш -1.53%-иар

- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш -2.10%-иар

- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.24%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Ариг гал /MSE:EER/-ийн ханш -3.89%-иар

- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш -5.16%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -1.26%-иар

- Ремикон /MSE:RMC/-ийн ханш -1.98%-иар

Зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд -3.21 нэгж буюу -0.38%-иар унаж 844.09 нэгжид хүрч хаагдав.  www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал энэ өдөр 8 салбарт өөрчлөлт гарснаас 1 салбарын хувьцааны индекс өсч, 7 салбарын индекс буурсан байна. Үйлчилгээний салбарын MS индекс 0.48%-иар өсч 110.24 нэгжид хүрч хаагдсан бол харин Аялал жуулчлалын салбарын MT индекс өмнөх хаалтаас -2.94%-иар унаж 75.86 нэгжид хүрэв.

Үнэт цаасны арилжаагаар хоёрдогч зах зээл дээр 36,543 ширхэг үнэт цаас арилжигдан нийт 27.09 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 104 ширхэг бонд 10.08 сая төгрөгөөр арилжигдсан бол 24 хувьцаат компанийн 36,439 ширхэг хувьцаа 17.01 сая төгрөгөөр арилжигдлаа.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 7 хувьцаат компанийн 13,103 ширхэг хувьцаа 8.89 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 23,295 ширхэг хувьцаа 7.89 сая төгрөгөөр зарагдав. 

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 69 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийг харвал Женко тур бюро /MSE:JTB/ компанийн 16,756 ширхэг арилжигдан тоо ширхэгээр, Говь /MSE:GOV/-ийн хувьцаа 3.44 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй нь байлаа.

Салбарын идэвхийн хувьд Аялал жуулчлалын салбарын хувьцаа тоо ширхэгийн 46.13%-ийг, Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцаа үнийн дүнгийн 32.77%-ийг тус тус эзлэв. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

23 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 9 компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцааны ханш буурч зах зээл дээр ханшийн уналт давамгайлжээ.

Могойн гол /MSE:BDL/ компанийн хувьцааны ханш 13.80%-иар өссөн бол Дархан хүнс /MSE:DHU/ компанийн хувьцааны ханш -14.29%-иар буурсан байна.

 

 

Эх сурвалж : MARKETINFO.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?