MSE ALL ИНДЕКС -0.05%-ИАР БУУРЛАА

2017-04-21  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

 2017 оны 77 удаагийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд бууралттай хаагдснаар сүүлийн 3 өдөр дараалан унав. 

Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас  -10.67 нэгж буюу -0.08%-иар буурч 13,087.24 нэгжид хүрсэн байна. Индексийн уналтад I болон II ангилалын 3 компанийн хувьцааны ханш уналт нөлөөлав. Үүнд:

I ангилалын хувьцааны тухайд :

- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.77%-иар

- АПУ /MSE:APU/-ийн ханш -1.32%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.37%-иар

МХБ-д бүртгэлтэй нийт хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлэгч нэгдсэн MSE ALL индексийн хувьд энэ өдөр -0.39 нэгж буюу -0.05%-иар буурч 838.88 нэгжид хүрэв. www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийн хувьд 4 салбарт өөрчлөлт гарсан байна. Үүнээс 1 салбарын хувьцааны индекс өсч, 3 салбарт уналт ажиглагдав. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс 0.85%-иар өсч 137.46 нэгжид хүрч хаагдсан бол Хүнсний салбарын MF индекс өмнөх хаалтаас -1.04%-иар унаж 85.78 нэгжид хүрсэн байна. 

Үнэт цаасны арилжааны хувьд 18,571 ширхэг үнэт цаас 74.55 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны хувьд Засгийн газрын 606 ширхэг бонд 58.05 сая төгрөгөөр арилжигдсан бол 13 хувьцаат компанийн 17,965 ширхэг хувьцаа 16.5 сая төгрөгөөр арилжигдав. 

Хувьцааны ангилалаар нь харвал I ангилалд 5 хувьцаат компанийн 10,326 ширхэг хувьцаа 7.13 сая төгрөгөөр, II ангилалд 5 компанийн 2,309 ширхэг хувьцаа 6.17 сая төгрөгөөр зарагдсан бол III ангилалд 5,330 ширхэг хувьцаа арилжигдаж 3.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Харин хөрөнгө оруулагчдын дунд 45 удаагийн хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийг харвал АПУ /MSE:APU/ компанийн 9,163 ширхэг хувьцаа арилжигдан 2 дахь өдрөө тоо ширхэгээр тэргүүлсэн бол Материалимпекс /MSE:MIE/-ийн хувьцаа 3.52 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүллээ.

Салбарын идэвхийн хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 56.04%-ийг, Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцаа үнийн дүнгийн 24.67%-ийг тус тус бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал 9 хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 4 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцааны ханш бууралттай байлаа.

Багануур /MSE:BAN/ компанийн хувьцааны ханш 1.83%-иар өссөн бол Стандарт ноос /MSE:ALI/ компанийн хувьцааны ханш -5.30%-иар бууралттай хаагдав.

 

Эх сурвалж : WWW.MARKETINFO.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?