ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА АН ХУВААГДАНА

2017-05-02  

Ардчилсан нам дахь фракцийн зөрчил дээд цэгтээ хүрчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулиар барьцаалан дэвших эрхийг нь хаана. Энэ бүхэн МАН, түүний нэр дэвшигчид улам таатай нөхцөл бүрдүүлэх болов. Энхбаярын эрхийг хаана гэдэг бол ялалтынхаа 50%-ийг халаасаллаа гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд, хүчтэй өрсөлдөгчөө талбайгаасаа зайлуулж амжлаа гэсэн үг. Энэ бүхэн МАН-аас цор ганцаараа нэр дэвших М.Энхболдод нэмэх оноо болон очиж байна гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. АН-ын хувьд С.Эрдэнийг эсэргүүцэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн. Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийг тодруулсны дараа байдал улам хурцдах болно гэж улс төр судлаачид дүгнэж байна. Тэгэхээр АН-ын нэр дэвшигч хүчтэй өрсөлдөгч болж чадахгүй гэх байр суурийг зарим улс төрчид хуваалцах болов. Тэр байтугай ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-ыг С.Эрдэнээс салгаж авах, эс чадваас шинэ нам байгуулах хандлага бий болсон гэх таамаглалыг улс төр судлаачид дэвшүүлж байна. Улс төрийн салхи МАН -ын зүг тааламжтайгаар үлээж эхэллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?