Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй тул 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх үүсэхгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн Баасан гарагт гаргаж, өөрт нь албан ёсоор мэдэгджээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан бол үүнийг Ц.Шаравдорж үгүйсгэлээ.
Ийм бичиг ирүүлээ ч үгүй, тэдэнд бид хандаа ч үгүй гэж Ц.Шаравдорж мэдэгдэв. Хэн ийм мэдээлэл цацсаныг тодруулах үлджээ. Шүүхээс Н.Энхбаярын дэвших эрхийн тухайд ямарваа нэг шийдвэр гараагүй болохыг зарим нэг эх сурвалж нотолж байна. Ямар ч гэсэн МАХН-аас энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Ц.ХИШГЭЭ