МАХН улс төрийн гуравдагч хүчний байр суурийг төлөөлөхийг оролдож байна. УИХ-д суудалтай гурав дахь намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн тоглолт хийх боломжоо тэд хэрхэн ашиглахаа тунгааж байна. Өнөөдөр МҮЭСТО-д Их Хуралдай хийхээр болжээ. Түүндээ улс төрийн бусад хүчин, эвсэлийг урьсан байна. Цаг үеийн үүсээд буй асуудлыг Их Хуралдайгаар хэлэлцэх болсон тухай МАХН-ын хэвлэл хариуцсан төлөөлөгчийн зүгээс мэдээлэл цацагдаж байна. Өнөөдөр Их Хуралдайгаа хийж, маргааш МАХН бага хурлаараа нэр дэвшигчээ тодруулна гэж тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ