УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХОЁР ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН МӨРГӨЛДӨӨНИЙ ЧИМЭЭ НААШИЛСААР...

2017-05-04  

Сунгаанд АН-аас ялах хүний нэр ус өмнө нь тодорч буй тухай шуугиан тарж байсан. Энэ хүн бол Женко Баттулга. Харин түүний гол өрсөлдөгч МАН-аас М.Энхболд дэвшсэн. Энэ хоёр нэр дэвшигч улс төрчөөс гадна, өөр өөрийн хоббитой. Хоббигоор нь М.Энхболдыг уяач, Х.Баттулгыг бөх гэдэг. Тиймээс МАН-аас хурдан морины уяач, харин АН-аас жудогийн бөх дэвшинэ гэдэг явган яриа газар авсан. Энэ таамаглал батлагдлаа. М.Энхболд бол маш хүчтэй нэр дэвшигч. Харин Х.Баттулга бол УИХ-ын гишүүнээ өгсөн ч, өөрийгээ таниулсан, багтай бол багтай, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй хүн. Тэднийг хамтарсан бизнестэй гэх ч хандлага үүсэж байна. Ялангуяа Улаанбаатар банк, Худалдаа Хөгжлийн банкны эзэмшигчдийн хувьд ийм бор шувуу нисдэг байсан. Гэхдээ тэднийг салгах, сөргөлдүүлэх зүйл ч бас бий.

М.Энхболд бол MCS группийн талыг баримтлагч гэдгийг Mongol Media group буюу Ийгл, Боловсрол ТВ, News.mn-ийнхний захиалгаар хийдэг "Бүрэн зураглал" нэвтрүүлэгт анзаарагдсан. Түүнтэй хамт MCS-ийн Оджаргал, APU, Шунхлай группийн Батсайхан нар хамт зогсох зургийг үзэгчид харсан. Тэгвэл Х.Баттулга, Оджаргал нар бол могой,зараа хоёр гэсэн үг. Тэд хэн нэгнийхээ эсрэг цусгүй дайн зарлаад цөөнгүй он жил өнгөрсөн. Түүний илрэл ч MCS группийн Спирт Бал Бурмын захирал Элдэв-Очир Баянхонгор аймагт амьдарч, Баттулгын тойрогт нэр дэвшиж, нэг зуу хүрэхгүй сонгогчийн тоогоор түүнийг ялж байсан нь энгийн нэг ялалт биш юм. Энэ бол цэвэр улс төр, өс хонзон байлаа. М.Энхболд, Х.Баттулга нарыг нэг хүн гэх ойлголт бүдгэрч байна үзэж болох. Тэгэхээр хоёр нэр дэвшигч, улс төрийн хоёр намын өрсөлдөөн гэхээс илүү, улс төр, эдийн засгийн хоёр том бүлэглэлийн мөргөлдөөн эхлэх нь гэж ойлгож болох нь. 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ss:Энэ одоо сэтгүүлзүйн бичлэгийн ямар төрөл зүйл вэ. Сэтгүүлзүй гэхээсээ илүү сэтгэлдэл юм шиг байна. 2017-05-04
ZOCHIN:ENE YAMAR YUM BOLOOD BNAA 2017-05-04
Дэнсмаа:Шогийн юмаа. Сонголтгүй сонгууль болох нь дээ 2017-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?