Ганбаатар карьер хийхийг хүссэн. Их яарсан. Яарвал яаж даардаг болохыг Ганбаатар өөрийн биеэр үзүүллээ. Ухаантай хүн бусдаас суралцаж, тэнэг хүн өөрийн биеэр туулдаг гэдэг. Ганбаатар гэдэг нэрийн ард одоо цэг тавих цаг болжээ. Нам бол түүний удирдсан Лектор төв биш, мөн түүний авторитар дэглэмд оршиж байсан Монголын Үйлдвэрчний Эвлэл ч биш гэж СОNTROL.MN бичиж байсан. Өөрийнхөө үүсгэсэн ХҮН намыг авторитар дэглэмд шилжүүлэх гэсний төлөө намдаа өшиглүүллээ. Ганбаатарын тухайд яриад байх зүйл байхгүй. Тэр УИХ- ын гишүүн болохын төлөө их зүтгэсэн. Одоогийн Н. Энхбаяртай ч түншилж, түүний зөвлөх гэсэн орон тоон дээр ажиллаж, Төрийн ордонд албан тасалгаатай ч байж үзсэн. МҮЭ-ийг авах замыг нь ч ах лам нь зааж өгсөн байхыг үгүйсгэхгүй. Тэр МҮЭ-ийг хувийнхаа зорилгод бүрэн нийцүүлсэн. Үйлдвэрчний эвлэлийг хэрхэн улс төрд орох гишгүүр болгосныг харсан. Хувийн эрх ашигдаа үйлчлүүлсэн. Тэр их хурлын гишүүн болсон, санасандаа хүрсэн. Одоо бол оо. Өнөөдрөөс эхлээд, түүний хэн байсан тухай л ярьцгаана. Түүний ерөнхий сайд болох, ерөнхийлөгч болох мөрөөдөл түүний уналттай хамт гээгдлээ гэж хэлж болно. Түүнийг ХҮН намынхан галт тэрэгнийхээ цонхоор шидлээ. Ганбаатарт өнгөрсөн цаг байна, харин түүнд ирээдүй гэж байхгүй болсон. Тэр энэ цэгийг өөрөө хатгалаа. GOOD BYE Mr. GANBAATAR
Нийтлэлч Ц.ЭНХБАТ