ХҮН НАМЫН ШИНЭ ДАРГААР Б.НАЙДАЛАА СОНГОГДЛОО

2016-03-02  

Нэг сар гаруйн  өмнө Хөдөлмөрийн үндэсний нам ХҮН НАМ-ЫН даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус намаас хөөх үндэслэлтэй хэмээн ХҮ намын Хариуцлагын ерөнхий хороо шийдвэрлэсэн байна. Ингээд энэхүү шийдвэрийн дагуу намын төв хороо нь хуралдаж намын дарга С.Ганбаатарыг огцруулан даргаар Б.Найдалааг сонголоо.

ХҮ намын Хариуцлагын ерөнхий хорооноос ХҮН НАМ-ЫН даргын 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 02 тоот тушаал болон тодорхой үйлдлүүд намын дүрэм журмыг зөрчсөн эсэх тухай” хэмээх шийдвэрт тус намын дарга С.Ганбаатарын 02 тоот тушаал нь Хариуцлагын ерөнхий хорооны тушаалыг түдгэлзүүлэхээр заасан нь ХЕХ-ны ажиллах журмын 6.2-ыг зөрчсөн, түүнчлэн удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн дүрмийн бус тушаал гаргасан хэмээн үзэж намын даргын  албан тушаалаас огцруулж өгөхийг хүссэн өргөдлийг тус намын Дундговь аймгийн намын хорооны дарга Ш.Эрдэнэбатын зүгээс гаргасан юм. Харин өнөөдөр хуралдсан намын төв хорооны хурлаар энэ бүх асуудлууд нэг мөр шийдэгдэн шинэ даргаар Б.Найдалааг сонгосон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?