"Корпорэйт Конвеншн Центр" концертын их танхимд АН-ын VIII Их хурал болж байна. Хуралд 1200 гаран гишүүн оролцож байгаа бөгөөд орон нутгийн намыг гишүүд ч идэвхитэй оролцож байна. Хурлыг нээж намын дарга С.Эрдэнэ илтгэл тавихдаа "АРДЧИЛСАН НАМ" шинэчлэлийн үйл хэргээ ухрах ёсгүй гэдгээ онцолсон бөгөөд нийт гишүүдээ оролцуулан намын бүх шатны удирдах албан тушаалтнуудыг сонголоо. Мөн анх удаа нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд намын бүх гишүүдийн санал асуулгаар тодруулснаа онцоллоо.
Хуралдаанаар хэлэлцэж буй хоёр дахь асуудал бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг батламжлах. АН-ын дүрэмд зааснаар намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг оруулж ирдэг. Энэ дагуу Ардчилсан намын нийт гишүүдээс дэмжлэг авсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг Их хуралд оруулж ирлээ.
Түүнийг Их хурлын гишүүд дэмжих эсэхийг нууц санал хураалтаар шийднэ. Мөн энэхүү санал хураалттай хамт Үндэсний бодлогын хорооны гишүүдийг батламжлах эсэх санал хураалт явуулж байна.
Ц.ХИШГЭЭ