"Монгол Ньюс" мэдээллийн төвд С.Ганбаатар тэргүүтэй “ХҮН НАМ”-ын хэсэг гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Өчигдөрхөн “ХҮН НАМ”-ЫН төв хороо хурлаа зарлаж намын дарга С.Ганбаатарыгаа дүрмийн бус тогтоол гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг хэд хэдэн үндэслэлтэйгээр огцруулж, оронд нь Б.Найдалааг сонгож байгаагаа мэдэгдсэн. Харин өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр С.Ганбаатар намаасаа гурван нөхөр урвасан явдалд харамсаж байгаа илэрхийлээд. ХҮН НАМ-ын Төв хороо хуралдаж хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дотор Б.Найдалааг намын дэд даргын албанаас чөлөөлсөн болохыг дуулгалаа. Тэрээр өчигдөрийнх хуурамч, өнөөдрийнх жинхэнэ хэмээн онцгойлон мэдэгдэв.
Д.ТҮВШИН