ХЭЛ АМ ДАГУУЛСАН АСЕМ-ААС МОНГОЛЧУУД ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

2016-03-03  

Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж, аялал жуулчлалын салбар сэргэж, дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид цуглах тул хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Олон жил мөрөөдсөн АПЕК-т гишүүнээр элсэх мөрөөдөл биелэх оролдлого урагшилна. Ингэж ач холбогдлыг нь гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн хэвлэлийнхэнтэй уулзахдаа дүгнэжээ. Монголчууд хэмнэлийн горимд бүхэлдээ шилжсэн бол, АСЕМ монголчуудыг чирч эхэлжээ. Ямар ч сайхан санаа байсан түүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Байшин савнаас өгсүүлээд эхлүүлээд дутуу орхисон өчнөөн ажил, худалдан авах шаардлагатай машин унаанаас өгсүүлээд төчнөөн тоног төхөөрөмж мөнгө санхүүгийн асуудлаас болоод хүлээгдэж байгаа мэдээлэл байна. Бизнесийнхэн мөнгөө гаргаад хийчихвэл, түүнийгээ эргүүлж яаж барьж авах вэ? гээд эргэлзэж ч байх шиг. Иймэрхүү л байдалтай энэ ажил "урагшилж" байна гэж хэлж болно. Шаварт суусан шарын эзэн хүчтэй гэгчээр төрийн тэргүүн өөрөө зүтгүүлж эхэллээ. Аргагүй, цаг дэндүү тулжээ.

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?