ГУРВАН "Э"-ГИЙН НҮҮДЛЭЭС СОНГУУЛИЙН ҮР ДҮН ХАМААРНА

2016-03-04  

З. Энхболд, М. Энхболд, Н.Энхбаяр. Монголын хамгийн нөлөө бүхий гурван "Э". Энэ гурваас Монгол улсыг дараагийн 4 жилд хэн удирдах вэ? гэдэг шууд хамаарна. УИХ, нийслэл, аймаг, дүүрэгт хэн хэнийг дэвшүүлэхийг энэ гурван "Э" эцэслэн шийдвэрлэнэ. Улс төрийн ямар нам хүчинтэй эвсэж, хаашаа ямар манёвр хийхийг энэ гурван "Э" л мөн тодорхойлно. Сонгуулийн ялалтын суурь нь сонгууль эхлэхээс өмнө тавигддаг гэдгийг энэ гурван "Э" - д хэн ч заахгүй. 2012 оны УИХ -ын сонгуулиас хойших дараалсан бүх сонгууль энэ сценариар явсан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ч үүнд хамарна. Одоогийн эрх баригч АН дахин эрх барих уу, сөрөг хүчин болох уу, сөрөг хүчин МАН сөрөг хүчнээрээ үлдэх үү, дахин эрх баригч болох уу гэдэг асуултад хариу авахад 100 гаруйхан хоног үлдлээ. Гэтэл өнгөрсөн 4 жилд МАН-ын эсрэг ашиглаж ирсэн МАХН гэдэг ялалтын чимээг наашлуулдаг гол хөзрөө АН алдчих гээд байдаг. МАХН бол ганц АН-ын ялалтын баталгаа биш, бас МАН-ын ч ялалтын суурь болж эхэллээ. Тэгэхээр МАХН, түүний дарга Н.Энхбаяр хүссэн хүсээгүй маш нөлөө бүхий хоёр "Э" тэй нэг эгнээнд жагслаа. " Тэд хонь ,чоно болсон. Хэзээ эвлэрэхгүй" гэж тооцоолж байсан МАН, МАХН хоёр гуравхан хоногийн өмнө хамгийн анхны улс төрийн томоохон нүүдлээ хийчихлээ. Энэ бол МАХН -ын зүгээс одоогийн эрх баригчдад барьсан нэг том бэлэг байлаа. Намайг оролдохоо зогсоо, та нарын төгсгөл ч бас ирнэ гэж сануулах шиг боллоо. Шатрын өрөг дээр цусгүй дайн өрнөж эхэллээ.

 

Д.ПҮРЭВДОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?