ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 8.12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ЯВАГДЛАА

2017-05-17  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өсөлт үзүүлснээр 4 дэх өдрөө дараалан өсөлттэй хаагдлаа.

ТОП-20 индексийг харвал өмнөх хаалтаас 32.87 нэгж буюу 0.25%-иар өсч 12,973.88 нэгжид хүрсэн байна. Индексийн өсөлтөд сагсанд нь багтаж буй I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 4 хувьцааны өссөн нь нөлөөллөө. Үүнд:

I ангилалын хувьцааны тухайд:

- Сүү /MSE:SUU/-ийн ханш 0.33%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш 1.34%-иар

- Талх чиихэр /MSE:TCK/-ийн ханш 0.65%-иар

- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 6.02%-иар

II ангилалын хувьцааны тухайд:

- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 3.36%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 3.19%-иар

- Мерекс /MSE:MRX/-ийн ханш 5.32%-иар

- Ремикон /MSE:RMC/-ийн ханш 0.22%-иар

Нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж буй MSE ALL индекс өмнөх хаалтаас 1.08 нэгж буюу 0.13%-иар мөн өсч 845.05 нэгжид хүрчээ.

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 6 салбарын хувьцааны индекс өсч, 3 салбарын хувьцааны индекс уналттай байв. 

Уул уурхайн салбарын MMS индекс 1.89%-иар өсч 110.34 нэгжид хүрсэн бол Худалдааны салбарын MTE индекс -0.65%-иар унаж 141.42 нэгжид хүрч хаагдсан байна.

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны хувьд 157,730 ширхэг үнэт цаас арилжигдаж, 8.12 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 81,812 ширхэг бонд нийт 8.09 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна. Энэ үзүүлэлт нь 2015 оны 12 сараас хойшхи хоёрдогч зах зээл дээр хамгийн өндөр дүнтэй бонд арилжигдсан өдөр боллоо. 

Хувьцааны арилжааны тухайд 3 ангилалд 25 компанийн 75,918 ширхэг хувьцаа 34.47 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 6 компанийн 7,385 ширхэг хувьцаа 10.74 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 67,479 ширхэг хувьцаа 20.45 сая төгрөгөөр, III ангилалд 7 компанийн 1,054 ширхэг хувьцаа 3.28 сая төгрөгөөр зарагдлаа.

Хөрөнгө оруулагчдын хооронд 112 удаагийн хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Ремикон /MSE:RMC/ компанийн 54,499 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр хамгийн идэвхитэй нь байлаа. Харин хувьцаа эзэмшигчиддээ 3,175 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байгаа Гутал /MSE:GTL/ компанийн хувьцаа 6.79 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээрээ тэргүүллээ.

Энэ өдөр Барилгын салбарын хувьцаа тоо ширхэгийн 84.96%-ийг бүрдүүлсэн бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд үнийн дүнгийн 25.47%-ийг эзэлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ханшийн өөрчлөлтийг харвал 24 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон ба үүний 15-ийнх нь ханш өсч, 9 хувьцааны ханш бууралттай байв. 

Нэхээсгүй эдлэл /MSE:NXE/ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.97%-иар өссөн бол Агротехимпекс /MSE:ATI/ компанийн хувьцааны ханш -12.07%-иар унаж хаагдлаа.

 

 

Эх сурвалж : www.marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?