ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭН НИЙТЛЭХГҮЙ, ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТҮГЭЭХГҮЙ БАЙХ, АНХААРУУЛЪЯ

2017-05-17  

Олон нийтийн цахим сүлжээгээр “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана. Монголбанк ХХБ-ны дампуурлыг долоодугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн” хэмээн худал мэдээллийг тараасан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг. Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны 4 сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

 

 

Эх сурвалж : Монголбанк

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?