ХУВЬЦААНЫ БАГЦЫН АРИЛЖААГААР 541.6 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2017-05-19  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн энэ өдрийн арилжааны үр дүнд зах зээлийн голлох индексүүд дахин уналттай хаагдав. 

Тодруулбал, ТОП-20 индексийн хувьд өмнөх хаалтаас -124.53 нэгж буюу -0.97%-иар унаж 12,684.44 нэгжид хүрсэн байна. Тус индексийн уналтад сагсанд нь багтаж байгаа I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 3 компанийн хувьцааны буурсан нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын хувьцааны тухайд:

- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.30%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш -2.02%-иар

- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.48%-иар

- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -0.83%-иар

II ангилалын хувьцааны тухайд :

- Материалимпекс /MSE:MIE/-ийн ханш -1.82%-иар

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -3.14%-иар

- Хөх ган /MSE:HGN/-ийн ханш -5.17%-иар

Харин нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индекс өмнөх хаалтаас -3.86 нэгж буюу -0.46%-иар унаж 841.60 нэгжид хүрчээ.

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 3 салбарын хувьцааны индекс өсч, 4 салбарын хувьцааны индекс унав. 

Аялал жуулчлалын салбарын MTS индекс 0.71%-иар өсч 73.86 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын MMS индекс -2.08%-иар унаж 106.18  нэгжид хүрч хаагдсан байна.

Үнэт цаасны арилжааны хувьд зах зээл дээр 3,072,353 ширхэг үнэт цаас арилжигдаж, 1.02 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. 

Тодруулбал, үнэт цаасны 3 ангилалд нийт 18 компанийн 1,521,881 ширхэг хувьцаа 478.89 сая төгрөгөөр арилжигдсан бол багцын арилжаагаар 3 компанийн 1,550,472 ширхэг хувьцаа 541.61 сая төгрөгөөр зарагдлаа.

Ангилалаар нь задлан харвал I ангилалд 4 компанийн 3,345 ширхэг хувьцаа 4.93 сая төгрөгөөр, II ангилалд 13 компанийн 1,518,527 ширхэг хувьцаа 473.95 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 9 ширхэг хувьцаа 2,844 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 50 хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс буурсан үзүүлэлт боллоо.

Онцлох арилжааны хувьд нэр бүхий 3 компанийн хувьцаа багцын арилжаагаар зарагдсан явдал байлаа. Үүнд

- Бидисек /MSE:BDS/ компанийн 1,054,301 ширхэг хувьцаа нэг бүр нь 100 төгрөгөөр

- Дархан зочид буудал /MSE:DZG/ компанийн 12,973 ширхэг хувьцаа нэг бүр нь 100 төгрөгөөр

- Махимпэкс /MSE:MMX/ компанийн 483,198 ширхэг хувьцаа нэг бүр нь 900 төгрөгөөр зарагдлаа.

Дээрх хувьцаанууд нь бүгдээрээ зах зээлийн ханшаасаа доогуур үнээр арилжигджээ.  

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Үнэт цаасны арилжааны идэвхийн хувьд Хөх ган /MSE:HGN/ компанийн 1,285,447  ширхэг буюу нийт хувьцааны 1.3%-тай тэнцэх хувьцаа 70.71 сая төгрөгөөр арилжигдсан бол Баянгол зочид буудал /MSE:BNG/ компанийн хувьцаа 290.47 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр хамгийн идэвхитэй нь байлаа.

Салбарын үзүүлэлтээр харвал Аж үйлдвэрийн салбарын хувьцаа тоо ширхэгийн 84.47%-ийг бүрдүүлсэн бол Аялал жуулчлалын салбарын хувьцаа үнийн дүнгийн 60.82%-ийг эзлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Зах зээл дээр 14 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсо н ба үүнийн 4 хувьцааных нь ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурчээ.

Жуулчин дюти фрий /MSE:SUL/ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.17%-иар өссөн бол Хөх ган /MSE:HGN/ компанийн хувьцааны ханш -5.17%-иар унаж хаагдав.

 

 

Эх сурвалж : WWW.MARKETINFO.MN

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?