АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Д.ГАНХУЯГИЙГ СОНГОЛОО

2017-05-20  

"Монголоо шинэчилье" уриан дор анх 2010 онд байгуулагдсан Ардчилсан Хүчний Холбоо төрийн бус байгууллага ээлжит чуулганаа хийж, шинэ удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. 2010 оноос хойш эрчимтэй үйл ажиллагаа явуулж, 21 аймаг, 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод өөрийн салбар нэгжтэй АХХ гадаадад ч мөн салбар нэгжээ байгуулан өргөжсөн байна. Үйл ажиллагаагаа улс орны хөгжил дэвшилд чиглүүлж, Өмнөговь, Дархан, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Сүхбаатар зэрэг олон аймагт бүсийн зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулж, үр өгөөж арвин байсныг гишүүд дэмжигчид чуулганы үеэр онцоллоо.

Чуулганы үеэр АХХ төрийн байгууллагын ерөнхийлөгч С.Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, АХХ-ны 3 дахь ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийг гишүүдийн олонхийн саналаар сонголоо. Фракцгүй АН гэдэг онолыг дэлгэрүүлсэн тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсон тул өмнөх ерөнхийлөгч З.Энхболдын адил цагаасаа өмнө АХХ-ныхоо ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөө гуйсан нь энэ. АХХ нь АН-ын фракц биш, тэр тусмаа улс төрийн байгууллага биш болохыг гишүүд тодотголоо. Үнэндээ, шонхроор овоглодог тус төрийн бус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд улс төрийн Шонхор фракц жинтэй байр суурь эзэлдэг.

АН-ын үе үеийн дарга З.Энхболд, С.Эрдэнэ нараас гадна, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Д.Арвин, Баярсайхан, Батцогт, Д.Одхүү, С.Одонтуяа нар багтдаг. Тэд зүгээр нэг багтаад зогсдоггүй, үйл ажиллагааг нь идэвхтэй дэмждэг, хүчтэй хөдөлгүүр юм. Тэдний санаачилгаар сайн үйлсийн олон аян өрнөсөн. Түүний хамгийн тод жишээний нэг бол нийгмийн анхаарлыг хар тамхи, мансуурах үйл явцад хандуулж чадсан хэмээн гишүүд дүгнэлээ. Мансуурлын эсрэг, Монголын ирээдүйг залгиж буй хар тамхинд донтох аюулаас сэргийлж " Саруул Монгол" компанит ажлыг орон даяар амжилттай өрнүүлж чадсан түүх бий. Төр засгийн хэмжээнд шийдвэр гаргуулсан. Түүний үр дүнд Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр ч бий болж, хар тамхи, мансууруулах бодистой тууштай тэмцэх болсноо зарласан. Тус байгууллагын зорилго нь ч Монголоо шинэчлэхэд чиглэсэн нь энэ. Өнөөгийн нөхцөлд Монголоо шинэчлэх чухал даалгавартай гишүүд тулгарснаа мөн дурдав.

Энэ бол улс төрийн зөв сонголт. Тэр сонголт бол Баттулга гэж гишүүд тодорхойлов. Тиймээс холбооны ээлжит чуулганаас ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг бүрэн дүүрэн дэмжихийг нийт гишүүд дэмжигчиддээ уриаллаа. -Сэтгэл, зүтгэл. Энэ хамгийн чухал. Бид сэтгэнэ, зүтгэнэ. Улс орноо хөгжүүлнэ, Монголоо шинэчилнэ гэж тус холбооны шинэ ерөнхийлөгч Д.Ганхуяг гишүүддээ хандан хэлэв. -Эрч хүч, чадвар туршлага Ганхуягт бий. Бид чамд итгэж байна. Амжилт бүтээл хүсье хэмээн С.Эрдэнэ баяр хүргэн үг хэлж, ертөнцийн хамгийн хурдан шонхор шувуугаар бэлэгдсэн ээлжин явах Шонхорын мөнгөн цомыг, байгууллагын тамга тэмдгийн хамт ёслол төгөлдөр гардуулав. -Бид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно. Шударга амьдарч буй хэн ч хохирох ёсгүй. Тиймээс гишүүдээ дэмжиж, гишүүд дэмжигчдээрээ дамжуулан нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, Монголоо хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулна гэж Д.Ганхуяг чуулганыг хааж үг хэлэв. Мөн чуулганы төгсгөлд холбооны үйл ажиллагаанд идэвхтэй зүтгэсэн зарим гишүүдийг холбооны " Шонхор" одонгоор шагнаж урамшууллаа.

 

 

Д.АРИУНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?