ЗООС ГОЁЛ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 14.97%-ИАР ӨСЛӨӨ

2017-05-22  
 
Монголын Хөрөнгийн Биржийн 2017 оны 98 дахь өдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өсөлттэй хаагдсан байна.  ТОП-20 индексийн хувьд өмнөх өдрөөс 99.76 нэгж буюу 0.79%-иар өсч 12,784.20 нэгжид хүрэв. Индексийн өсөлтийг сагсанд нь багтаж байгаа I ангилалын 2 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханшийн өсөлт дэмжлээ. Үүнд :
 
I ангилалын хувьцааны тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш 2.55%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 2.35%-иар
 
II ангилалын хувьцааны тухайд:
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 2.73%-иар
- Хөх ган /MSE:HGN/-ийн ханш 5.47%-иар
 
Нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индекс өмнөх хаалтаас 3.41 нэгж буюу 0.41%-иар мөн өсч 845.01 нэгжид хаагдлаа.
 
www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 5 салбарын хувьцааны индекс өсч хаагдсан бол харин 3 салбарын хувьцааны индекс уналттай хаагдсан байна.  Тээврийн салбарын MTT индекс 2.95%-иар өсч 88.38 нэгжид хүрсэн бол Санхүүгийн салбарын MFS индекс -0.20%-иар унаж 84.83 нэгжид хүрэв.
 
Долоо хоногийн эхний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 125,969 ширхэг үнэт цаас 2.08 тэрбум төгрөгөөр арилжигдлаа.  
Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 21,210 ширхэг бонд 2.04 тэрбум төгрөгөөр арилжигдсан бол хувьцааны 3 ангилалд 26 компанийн 104,759 ширхэг хувьцаа 37.58 сая төгрөгөөр арилжигдав. Энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 98%-ийг бондын арилжаа бүрдүүлжээ.
 
Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 6 компанийн 26,972 ширхэг хувьцаа 11.99 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 77,508 ширхэг хувьцаа 25.22 сая төгрөгөөр, III ангилалд 6 компанийн 279 ширхэг хувьцаа 370,100 төгрөгөөр тус тус арилжигдлаа.
 
Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 75 хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс өссөн үзүүлэлт боллоо.
 
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Үнэт цаасны арилжааны идэвхийн хувьд Монгол шуудан /MSE:MNP/ компанийн 57,673 ширхэг хувьцаа 21.91 сая төгрөгөөр арилжигдсан нь үнийн дүн, тоо ширхэгээр хамгийн идэвхитэй нь байлаа.
Салбарын үзүүлэлтийн хувьд Үйлчилгээний салбарын хувьцаа тоо ширхэгийн 56.61%-ийг, үнийн дүнгийн 60.86%-ийг эзлэв.
 
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Зах зээл дээр 21 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон бөгөөд үүнийн 10 хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш бууралттай хаагдав. 
Компанийн хэлбэрээ өөрчлөхөөр болоод байгаа Зоос гоёл /MSE:ZOO/ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.97%-иар өссөн бол Монгол алт /MSE:ERS/ компанийн хувьцааны ханш -12.65%-иар уналаа.
 

ЭХ СУРВАЛЖ :  WWW.MARKETINFO.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?