ТОП-20 БОЛОН MSE:ALL ИНДЕКС ӨСӨЛТТЭЙ ХААГДАВ

2017-05-29  
АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
 
Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжааны үр дүнд зах зээлийн голлох ТОП-20 болон MSE ALL индексүүд өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас 100.62 нэгж буюу 0.78%-иар өсч 12,973.47 нэгжид хүрсэн ба индексийн өсөлтийг сагсанд багтаж буй I ангилалын АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш 4.91%-иар өссөн нь дэмжив.
 
Харин нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлэгч MSE ALL индексийн хувьд 3.54 нэгж буюу 0.42%-иар өсч 852.18 нэгжид хүрсэн байна.
 
www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 6 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд 3 салбарын индекс өсч, 3 салбарын хувьцааны индекс уналттай байв.
 
Хүнсний салбарын MFD индекс 3.47%-иар өсч 88.61 нэгжид хүрсэн бол Худалдааны салбарын хувьцааны MTE индекс -1.69%-иар буурч 139.3 нэгжид хаагдлаа
 
Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 29,972 ширхэг үнэт цаас арилжигдаж 167.16 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
 
Үнэт цаасны төрлийн хувьд Засгийн газрын 1,430 ширхэг бонд 141.57 сая төгрөгөөр арилжигдсан нь нийт үнийн дүнгийн 84.7%-ийг эзлэв. Харин 3 ангилалд 13 хувьцаат компанийн 28,542 ширхэг хувьцаа 25.6 сая төгрөгөөр зарагдсан байна. 
 
Хувьцааны ангилалаар нь харвал I ангилалд 4 компанийн 26,565 ширхэг хувьцаа 23.10 сая төгрөгөөр, II ангилалд 5 компанийн 1,946 ширхэг хувьцаа 2.43 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 31 ширхэг хувьцаа 66,097 төгрөгөөр зарагдав.
 
Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 41 удаагийн хэлцэл хийгдсэн байна.
 
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхиэр АПУ /MSE:APU/ компанийн 25,674 ширхэг хувьцаа 8.62 сая төгрөгөөр арилжигдснаар тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ. 
Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 90.66%-ийг, арилжааны үнийн дүнгийн 50.72%-ийг бүрдүүлсэн байна.
 
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр зах зээл дээр 9 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон бөгөөд 3 хувьцааны ханш нь өсч, 6 компанийн хувьцааны ханш буурав.  
Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/ компанийн хувьцааны ханш 14.96%-иар өссөн бол Автоимпекс  /MSE:AOI/ компанийн хувьцааны ханш -12.79%-иар унаж хамгийн өндөр өөрчлөлттэй нь байлаа.
 
 
Эх сурвалж : Marketinfo.com
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?