БОЛОВСРОЛЫН САЙД Ж.БАТСУУРИЙГ ОГЦРУУЛЛАА

2017-05-31  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.  Хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Байр сууриас нь хүргэвэл : 
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан : Өнөөдөр манай улсад боловсон хүчний бодлого маш их дутагдаж байна. Танил талаараа томилгоо хийж байна. Тэдгээр улс нь ажлаа мэддэг бол бас ч яахав. Гэтэл ажлаа огт мэддэггүй. Өмнөх олон жилийн алдааг давтаж болохгүй. Ер нь бүхэлд нь төрийн албыг эргэн харж, шинэчлэлийн салхийг эхлүүлээсэй гэж бодож гэлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат : Бусад яам ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байгаа юу. Ж.Батсуурь огцордог юм байж. Тэгвэл яамны аппаратыг солих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа : Боловсролын салбарын гажуудлыг арилгахад УИХ Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Бага дунд боловсролын чанар өнөөдөр ямар байгаа билээ. Иймд сайдыг огцруулахаас гадна салбарын шинэчлэл хийх хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат : Би шалгалтын тест задруулсан гэх шалтгаанаар Ж.Батсуурь сайдыг огцруулсан гэхэд итгэхгүй байна. Энэ бол улстөрийн бодлогын хүрээнд сайдыг огцруулж байгаа хэрэг. Хэрэв дахин сайд томилвол дан дээлтэй хүнийг сайдаар томилоорой.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах эсэх тухайд санал хураалт явуулахад 64,3% дэмжсэнээр Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
 
 
 
Ц.БАТТУЯА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?