АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН MIS ИНДЕКС -4.81%-ИАР УНАВ

2017-06-05  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

МХБ-ийн 107 дахь өдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс уналттай хаагдлаа. 

Тус индекс өмнөх хаалтаас -158.10 нэгж буюу 1.23%-иар унаж 12,673.62 нэгжид хүрсэн ба индексийн уналтад сагсанд багтаж буй I ангилалын 4, II ангилалын 5 компанийн хувьцааны ханш унасан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:

- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -2.07%-иар

- Дархан нэхий /MSE:NEH/-ийн хувьцааны ханш -0.10%-иар

- Говь /MSE:GOV/-ийн ханш -1.14%-иар

- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.83%-иар

II ангилалын тухайд:

- УБ БҮК /MSE:BUK/-ийн ханш -6.74%-иар

- Мерекс  /MSE:MRX/-ийн ханш -0.73%-иар

- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш -8.71%-иар

- Багануур /MSE:BAN/-ийн ханш -4.95%-иар

- Ремикон /MSE:RMC/-ийн ханш -1.20%-иар

Нийт хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд -6.05 нэгж буюу 0.73%-иар мөн унаж 827.54 нэгжид хаагдлаа. 

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 8 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд 2 салбарын индекс өсч, 6 салбарын хувьцааны индекс унаснаар зах зээл дээр уналт давамгайлжээ.

Худалдааны салбарын MTE индекс 0.58%-иар өсч 141.14 нэгжид хүрсэн бол  Аж үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MIS индекс -4.81%-иар унаж 73.99 нэгжид хаагдсан байна.

Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 29,172 ширхэг үнэт цаас арилжигдаж, 44.07 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.  

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 344 ширхэг бонд 31.46 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 23 хувьцаат компанийн 28,828 ширхэг хувьцаа 12.61 сая төгрөгөөр арилжигдав.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 3,629 ширхэг хувьцаа 5.28 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 25,171 ширхэг хувьцаа 7.15 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 28 ширхэг хувьцаа 174,500 төгрөгөөр арилжигдсан юм.

Өнөөдөр зах зээл дээр хөрөнгө оруулагчдын хооронд 63 удаагийн хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Ремикон /MSE:RMC/ компанийн 10,193 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр тэргүүлсэн бол Говь /MSE:GOV/ компанийн хувьцаа зах зээл дээр 2.99 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр хамгийн өндөр нь байлаа. 

Салбарын үзүүлэлтээр Барилгын салбарын хувьцаа тоо ширхэгийн 38.39%-ийг бүрдүүлсэн бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцаа үнийн дүнгийн 31.68%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ өдөр 19 хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 6 хувьцааны ханш нь өсч, 13 компанийн хувьцааны ханш бууралттай байлаа.  

Автоимпекс /MSE:AOI/ компанийн хувьцааны ханш 7.45%-иар өсч 2,150 төгрөгт хаагдсанаар хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Адуунчулуун /MSE:ADL/ компанийн хувьцааны ханш -8.71%-иар унасан нь хамгийн өндөр уналттай нь болов.

 

Эх сурвалж : marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?