АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд уналт үзүүлснээр энэ долоо хоногийн эхний 2 өдөр буурав.
Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас -42.93 нэгж буюу -0.34%-иар унаж 12,630.69 нэгжид хаагдсан байна. Тус индексийн уналтад сагсанд багтаж буй I ангилалын 2, II ангилалын 3 компанийн хувьцааны ханш унасан нь нөлөөлсөн байна. Үүнд:
I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -1.75%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.75%-иар
II ангилалын тухайд:
- УБ БҮК /MSE:BUK/-ийн ханш -4.67%-иар
- Мерекс /MSE:MRX/-ийн ханш -0.86%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -0.01%-иар
Нийт хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд өмнөх өдрөөс -1.86 нэгж буюу 0.22%-иар мөн унаж 825.68 нэгжид хүрсэн байна.
www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 8 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд 4 салбарын индекс өсч, 4 салбарын хувьцааны индекс уналттай байлаа.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс 1.13%-иар өсч 139.42 нэгжид хүрсэн бол Аж үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MIS индекс -2.16%-иар унаж 72.39 нэгжид хаагдав.
Хоёрдогч зах зээл дээр 25,647 ширхэг үнэт цаас арилжигдаж, 221.19 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.
Үнэт цаасны төрлийн хувьд Засгийн газрын 2,100 ширхэг бонд 197.51 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 29 хувьцаат компанийн 23,547 ширхэг хувьцаа 23.68 сая төгрөгөөр арилжигдсан байна. Арилжааны үнийн дүнгийн 89.3%-ийг бондын арилжаа бүрдүүллээ.
Хувьцааны ангилалыг харвал I ангилалд 3 компанийн 10,090 ширхэг хувьцаа 13.19 сая төгрөгөөр, II ангилалд 18 компанийн 13,135 ширхэг хувьцаа 10.33 сая төгрөгөөр, III ангилалд 8 компанийн 322 ширхэг хувьцаа 155,685 төгрөгөөр тус тус арилжигдав.
Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 76 удаагийн хэлцэл хийгдсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжигдсан тоо ширхэгээр АПУ /MSE:APU/ компани хамгийн идэвхитэй байсан бөгөөд тус компанийн 5,304 ширхэг хувьцаа арилжигдав. Харин үнийн дүнгийн хувьд Говь /MSE:GOV/ компанийн хувьцаа 11.02 сая төгрөгөөр арилжигдан 2 дахь өдрөө тэргүүллээ.
Салбарын үзүүлэлтээр Хүнсний үйлдвэрлэлийн хувьцаа тоо ширхэгийн 39.54%-ийг бүрдүүлсэн бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцаа үнийн дүнгийн 47.65%-ийг бүрдүүлэв.
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Зах зээл дээр 24 хувьцааны ханшид өөрчлөлт орсон ба 14 хувьцааны ханш нь өсч, 10 компанийн хувьцааны ханш буурчээ.
Монгол шевро /MSE:MVO/ компанийн хувьцааны ханш 14.90%-иар өсч 1,380 төгрөгт хаагдсанаар хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Шивээ овоо /MSE:SHV/ компанийн хувьцааны ханш -14.96%-иар унасан нь хамгийн өндөр уналт байлаа.
Эх сурвалж : MARKETINFO.COM