ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 3.69 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

2017-06-08  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

6 САЛБАРЫН ИНДЕКС ӨСЧ, 4 САЛБАРЫН ХУВЬЦААНЫ ИНДЕКС БУУРЧ ХААГДЛАА

Монголын Хөрөнгийн Биржийн 2017 оны 110 дахь удаагийн үнэт цаасны арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд энэ долоо хоногийн 4 дэх уналтаа үзүүлсэн байна. 

ТОП-20 индексийн хувьд өмнөх хаалтаас -95.42 нэгж буюу -0.76%-иар буурч 12,441.33 нэгжид хүрсэн бөгөөд энэ нь 2016 оны 9 сараас хойш долоо хоногийн эхний 4 өдөр унасан анхны тохиолдолд боллоо. 

Тус индексийн уналтад сагсанд багтаж буй I ангилалын 3, II ангилалын 3 компанийн хувьцааны ханшийн бууралт нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:

- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш 2.32%-иар

- Сүү /MSE:SUU/-ийн хувьцааны ханш -1.76%-иар

- Говь /MSE:GOV/-ийн хувьцааны ханш -1.77%-иар

II ангилалын тухайд:

- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш -0.04%-иар

- УБ БҮК /MSE:BUK/-ийн хувьцааны ханш -0.01%-иар

- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш -0.03%-иар

Зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийг харвал өмнөх өдрөөс -2.62 нэгж буюу 0.32%-иар унаж 822.52 нэгжид хүрсэн байна.  

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 10 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд 6 салбарын индекс өсч, 4 салбарын хувьцааны индекс бууралттай хаагдлаа.

Тээврийн салбарын MTT индекс 2.11%-иар өсч 96.9 нэгжид хүрсэн бол Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MFD индекс -1.81%-иар унаж 79.68 нэгжид хүрч хаагдсан байна.

Үнэт цаасны арилжааны хувьд зах зээл дээр 193,417 ширхэг үнэт цаас 3.69 тэрбум төгрөгөөр арилжигдлаа.

Үнэт цаасны хувьд Засгийн газрын 38,564 ширхэг бонд нийт 3.63 тэрбум төгрөгөөр арилжигдан нийт арилжааны үнийн дүнгийн 98.6%-ийг эзлэв. Харин 3 ангилалд 20 хувьцаат компанийн 154,853 ширхэг хувьцаа 52.26 сая төгрөгөөр зарагдсан байна.

Хувьцааны ангилалыг харвал I ангилалд 5 компанийн 134,050 ширхэг хувьцаа 42.89 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 7,660 ширхэг хувьцаа 6.57 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 13,143 ширхэг хувьцаа 2.80 сая төгрөгөөр тус тус арилжигдлаа. 

Энэ өдөр зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчдын хооронд 109 удаагийн хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийн хувьд тоо ширхэг болон үнийн дүнгээр мөн л АПУ /MSE:APU/ компани хамгийн идэвхитэй байсан бөгөөд тус компанийн 126,392 ширхэг хувьцаа 36.72 сая төгрөгөөр арилжигдсан байна. 

Салбарын үзүүлэлтээр Хүнсний үйлдвэрлэлийн хувьцаа тоо ширхэгийн 86.37%-ийг, үнийн дүнгийн 73.24%-ийг бүрдүүлсэн юм.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Өнөөдөр 19 хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 11 хувьцааны ханш нь өсч, 8 компанийн хувьцааны ханш бууралттай байлаа. 

Ганхийц /MSE:GHC/ компанийн хувьцааны ханш өдрийн хамгийн дээд 15.0%-иар өссөн нь 2 дахь өдрөө 10%-аас дээш өссөн үзүүлэлт болов. Харин Автозам /MSE:AAR/ компанийн хувьцааны ханш -13.79%-иар унасан нь хамгийн өндөр уналт болов.

 

 

Эх сурвалж : www.marketinfo.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?