Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт боллоо. “Mongolia Open-2016” тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг 4 дэх удаа, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг 2 удаа, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Л.Төртогтох, Г.Наранчимэг нар анх удаагаа түрүүллээ.
Тэмцээний эхний өдрийн дүн.
Эрэгтэй 57 кг
1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Х.Дондуков /ОХУ/
Эрэгтэй 65 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Амандук Бакеев /Казахстан/
3. Виктор Степанов /ОХУ/
Эрэгтэй 74 кг
1. Сакен Айжанов /Казахстан/
2. Берик Аринов /Казахстан/
3. Данирь Кайсанов /Казахстан/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо/
Эрэгтэй 97 кг
1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга/
2. Евгений Королец /ОХУ/
3. Чагнаадоржийн Ганзориг /”Мандал-Оюут” дэвжээ, Азийн аварга/
3. Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
Эмэгтэй 48 кг
1. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн хошой аварга/
2. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт/
3. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Саяна Цыбыкова /ОХУ/
Эмэгтэй 55 кг
1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга/
2. Марина Вильмова /ОХУ, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Нина Менконова /ОХУ/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
Эмэгтэй 60 кг
1. Бүрнээбаатарын Нямгэрэл /“Алдар” спорт хороо/
2. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/
Эмэгтэй 69 кг
1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Чаян Фан /БНХАУ/
3. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/
3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб /
Эрэгтэй 61 кг
1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гачуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Владимир Флегонтов /ОХУ, Дэлхийн цомын төлөө тэмцээний аварга/
3. Даша Шарацепанов /ОХУ/
3. Нурлан Турган /Казахстан/
Эрэгтэй 70 кг
1. Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт хороо/
2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/
3. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин, оюутны дэлхийн аварга/
Эрэгтэй 86 кг
1. Лувсандоржийн Төртогтох /”Хүч” спорт клуб/
2. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо, Азийн спортын наадмын хүрэл медальт/
3. Баатарын Нямбаяр/”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/
3. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Эрэгтэй 125 кг
1. Балдан Цыжипов /ОХУ/
2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч" спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/
3. Ядамсүрэнгийн Алтантулга /”Цастын барс” клуб/
3. Ринчинбямбын Пүрэвдагва /”Алдар” спорт хороо/
Эмэгтэй 53 кг
1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга/
2. Стальвира Оршуш /ОХУ/
3. Алёна Казымова /ОХУ/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/
Эмэгтэй 58 кг
1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/
2. Энхбатын Гантуяа/”Хилчин” спорт хороо, МҮИС, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
3. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнэгөн медальт/
Эмэгтэй 63 кг
1. Соронзонболдын Батцэцэг / ”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, оюутны универсиад наадмын аварга/
2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб/
3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Эмэгтэй 75 кг
1. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Aзийн наадмын аварга/
2. Очирбатын Бурмаа /”Хилчин” клуб, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, азийн аварга/
3. Ху Ен Гаова /БНХАУ/
А.ТҮВШИН