Арав дахь жилдээ зохиогдож буй “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохиогдлоо. Энэ удаагийн хишиг барилдаанд Улсын арслан 2, улсын заан 3, улсын харцага 2, улсын начин 7, аймаг цэргийн арслан 34, аймаг цэргийн заан 4, аймаг цэргийн начин 33, сумын цолтой 8 нийт 104 бөх зодоглосон юм.
Барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх удсын начин Ч.Цогбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн арслан Э.Тулга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарч улсын цол хүртэхэд ойрхон байгаагаа харуулсан юм.
Барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн арслан М.Бадарч Увс аймгийн начин Л.Энхсаруулд хавируулж унасан юм. Хоёрын даваанд Завхан аймгийн харцага Ш.Чинтулга улсын заан Б.Соронзонболдыг өвөдг шороодуулсан бол гурвын даваанд зүүний манлай улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Э.Тулгад хутгуулж унасан. Мөн Говь-Алтай айгийн харьяат аймгийн арслан Б.Хишигбаатар улсын заан Б.Батмөнхийг давхар хамж давсан. Сонирхуулахад өнгөрсөн жил энэ барилдаан зохиогдоход улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан юм Та бүхэнд барилдааны дүйзийг сонирхуулья
Дөрвийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а – гоц мөргөв
2. М.Өсөхбаяр у.з – М.Даваасүрэн а.з
3. Н.Жаргалбаяр у.х – Б.Даваа-Очир а.а
4. Б.Бат-Өлзий у.х – Ц.Цогт-Эрдэнэ а.а
5. А.Батмөнх у.н – Э.Тулга а.а
6. Ч.Цогбаяр у.н – Б.Хишигбаатар а.а
7. Б.Бат-Эрдэнэ а.а – Ш.Дарханбат а.а
Тавын даваа
1. П.Бүрэнтөгс у.а – Э.Тулга а.а
2. Б.Бат-Өлзий у.х – гоц мөргөв
3. Ч.Цогбаяр у.н – М.Даваасүрэн а.з
4. Б.Бат-Эрдэнэ а.а – Б.Даваа-Очир а.а
Зургаагийн даваа
1. Б.Бат-Өлзий у.х – Э.Тулга а.а
2. Ч.Цогбаяр у.н – Б.Даваа-Очир а.а
Долоогийн даваа
1. Б.Бат-Өлзий у.х –Ч.Цогбаяр у.н
О.ДАШНЯМ