АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН 29-Р ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУД

2016-03-07  

Түрүүлэх өрсөлдөөнд явж байгаа Тоттенхам, Арсенал Вайт Харт Лейн цэнгэлдэхэд туллаа. Тоглолт эхнээсээ ширүүн өрнөн Тоттенхамаас Алдервейлд, Кейн Арсеналаас Рамзи, Санчез нар гоолдон 2:2 харьцаатайгаар оноо хувааснаар тоглолтын үр дүн лигийг тэргүүлэгч Лестер Ситид ашигтай байдал үүсгэлээ. Харин Лестер Сити Ватфордын талбайд зочлон тоглож багийн лидер Рияд Махрезийн ганц гоолоор хожил байгуулан хүснэгтийн 2-т байгаа Тоттенхамаас 5 оноогоор тасарлаа. Манчестер Юнайтед улирлын турш тогтворгүй тоглолттой байгаагаа батлан Вест Бромвичд 1:0-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Манчестер хотын нөгөө баг Манчестер Сити өнгөрсөн өмнөх тойрогт Ливерпульд 3:0-ээр хожигдоод байсан бол эсрэгээрээ энэ тойрогт Астон Виллаг 4:0-ээр бут ниргэлээ. Ливерпулийн хувьд энэ тойрогт Кристал Паллестай тоглон цаг дуусах мөчид Бентеке торгуулийн цохилтоо амжилттай болгосноор 2:1 харьцаатай ялалт байгуулан 3 оноо авч чадлаа. Челси Гүүс Хиддингийг ирснээс хойш лигтээ хожигдоогүй байгаа цувралаа үргэлжлүүлэн Стоүк Сититэй 1:1-ээр тэнцлээ. Мөн Саутхамптон Сандерланд 1:1 харьцаатай тэнцсэн байна. Вест Хам Эвертоныг талбайд нь 3:2-оор, Борнмут Нью-Кастилыг талбайд нь 3:1-ээр, Свонси Норвичийг 1:0-ээр тус тус хожлоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?