0-3 НАСНЫ ХҮҮХДИЙН БАРИА ЗАСЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

2017-06-13  

0-3 насны хүүхдийн бариа заслын ач холбогдолыг зөвлөгөө хүргэе. Бага насны хүүхдэд бүтэн биеийн бариа хийснээр биеийн ерөнхий дархлаа сайжирч, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон биеийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлөх, мөн тайван амгалан унтаж амрахад тусалдаг чухал ач холбогдолтой. Хүүхдэд бариа хийхдээ юун түрүүнд гараа маш сайн угаасан, хумсаа авсан байх хэрэгтэй. Дулаан орчинд, хүүхдийн биед ямар нэгэн харшил өгөхгүй тохирсон тосоор бариаг хийнэ. Хүүхэд халуунтай болон, биеэн дээр нь ямар нэгэн тууралт гарсан, хэт их сульдаатай хүүхдэд бариа хийж болохгүй. Бариаг хийхдээ хүүхдийн биеийн төв рүү чиглэлтэй хөнгөн иллэг маягаар хийх бөгөөд гар хөлийн үеийг хамгаалсан бэхэлгээг байнга хийж өгнө. 0-5 сартай хүүхдийн тархины судас бэхжээгүй байдаг тул толгойн бариаг хийдэггүй. Бариа хийхээс 1 цаг 30 минутын өмнө хооллосон байна. Харин бариа хийж дуусаад 10-15 минутын дараа хооллоно. Хэрэв салхинд гаргах гэж байгаа бол 1 цагийн дараа гаргана.

 

 

HTV Эрүүл мэндийн телевиз

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?