ЛИНДЕЛЕФ “МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”-Д ТОГЛОНО

2017-06-13  

Английн “Манчестер Юнайтед” клуб “Бенфика” төвийн хамгаалагч Уиктор Линделефийг 30,7 сая паундаар худалдаж авлаа. Өнгөрсөн улиралд лигтээ тааруу амжилт үзүүлж тавдугаар байр эзэлсэн “Улаан чөтгөрүүд” ийнхүү авьяаслаг залуу хамгаалагчаар арын шугамдаа хүч нэмж байна. 

Швед хамгаалагч Линделеф “Бенфика” клубийн бүрэлдэхүүнд 185 тоглолтод оролцож 6 гоол оруулж байсан бол шигшээ багтайгаа 12 тоглолт хийж нэг гоол хийсэн юм. Энэ талаар Шведийн шигшээ багийн хагс хамгаалагч Себестиан Ларсон “Тэр маш хурдацтай өсөн дэвжиж, олон улсын тавцанд хүчтэй гарч ирсэн. Хамтдаа бэлтгэл хийх, тоглох бүрийд тэр надад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Шведийн шигшээд Линделеф их чухал тоглогч. Энэ бол түүнийг өндөр зэрэглэлд тоглох цаг болсныг нотолж байгаа хэрэг. Английн лигийн хатуу ширүүн тоглолт түүнд зохино” гэж хэлсэн юм. Линделеф “Манчестер Юнайтед”-ын арын шугаманд Эрик Бэйли, Крис Смаллинг, Маркос Рохо нартай хамт тоглохоор болж байна. Түүнээс өмнө “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд Шведээс довтлогч Хенрик Ларсон тоглож байсан билээ.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?