АНДРЕ СИЛВА АЦ МИЛАНТАЙ НЭГДЛЭЭ

2017-06-13  

Өнгөрсөн улиралд “Серие А”-д зургаадугаар байрт шалгарсан Италийн “Милан” клуб энэ улирлын эээлжит наймаагаа хийлээ. Тэд энэ Португалын Порту клубийн довтлогч Андре Сиваг 38 сая фаундаар худалдаж авсан байна.

Италийн баг Португал хамгаалагчтай 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд одоогоор ямар хэмжээний цалин авах нь тодорхойгүй байна. Наймааны талаар Андрэ Силва “Милин аваргуудын лигид долоон удаа түрүүлсэн гайхалтай түүхтэй баг. Тэд намайг эгнээдээ нэгтгэх бодолтой байгаагаа мэдэгдэхэд би боломжийг алдахыг хүсээгүй. Ирэх улирлуудад Миланы хамт өндөр амжилт үзүүлж олон цом хүртэхэд хувь нэмрээ оруулна. Одоо би тив хоорондын цомын тэмцээнд өрсөлдөх учраас шинэ улирлыг сайн формтой эхлүүлнэ” гэж ярьсан байна. Энэ жил 22 нас хүрч буй довтлогч Порто клубийн төлөө 44 тоглолтод оролцож 21 гоол оруулсан бол Португлын шигшээ багйн төлөө 8 тоглолтод 7 гоол оруулсан юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?