ХОВД МОН-АЛТИУС ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГИЙН АВАРГАА ТОДОРЛОО

2017-06-13  

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2017 оны улирал хөшгөө хаалаа. Энэ жил финалд “Альянс Тех Харцага”, “Ховд Мон-Алтиус” багууд учраа таарсан. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр боллоо. Цувралд 3-0-ээр “Ховд Мон-Алтиус” тэргүүлж байсан юм. Тиймээс “Харцага”-ын хувьд хожигдох эрхгүй тоглолт байлаа. Тэд тоглолтын үнэхээр сайн эхлүүлж чадсан бөгөөд Э.Дөлгөөн тун гайхалтай тоглож байсан юм.

Хоёрдугаар үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөв. Улмаар эхний хагас 45:45-аар тэнцүү өндөрлөлөө. Өмнөх тоглолтуудад “Харцага” тоглолтын эхнээс тэргүүллийг алдаж, оноог ойртуулах гэж араас хөөж тоглодог байсан. Тэгвэл өнөөдөр тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж байлаа. Тоглолт эцсийн мөч хүртэл гайхалтай өрсөлдөөнтэй болж, 93:88-аар “Ховд Мон-Алтиус” өрсөлдөгчөө буулган авч, цувралд 4-0-ээр илүүрхэн Үндэсний аваргаар тодорлоо. Тус тоглолтод Рик Жэксон 25 оноо, 11 самбар, зургаан оновчтой дамжуулалт өгч, багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ цувралын турш “Харцага” Рик Жэксон хэмээх “том залуу”-г огт дийлсэнгүй. Түүний мэдрэмж, тоглолтыг мэдрэх чадвар өндөр юм. Түүнд Б.Моррис 18 оноо, 12 самбар, Сим Кум Бёл 17, Б.Батзолбоо 13, Б.Дархантөгс 10 оноо тус тус авчээ. Харин “Харцага”-аас Э.Дөлгөөн 36 оноо, 13 самбар авч, шилдэг тоглолтоо үзүүлсэн юм. Чой Рю Ри 16, Брэндон Гүүд 13 оноо, 16 самбар авав.

Ийнхүү сүүлийн дөрвөн улирал дараалан финалд шалгарсан “Альянс Тех Харцага” Супер лигт хоёр дахь удаагаа дэд аваргаар шалгарч байна. Финалын тоглолтонд 22 оноо 13 самбар, 6 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалтыг дундчилсэн Ховд Мон-алтиус багийн холбон тоглогч Brandon Morris энэ улирлын Финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “SBL Хасын Хүлэгүүд” учраа таарсан. Тоглолтын эхнээс “Дайчид” олон оноогоор тэргүүлж байлаа. Гэхдээ дөрөвдүгээр үед “Хүлэгүүд” сэргэлт авч, онооны зөрүүг хоёр болгон ойртуулсан ч эцсийн мөчид 102:106-гаар хожигдлоо. Ийнхүү “Архангай Алтан Дорнодын Дайчид” анх удаа Супер лигийн медалиа хүртэв.

Үндэсний супер лигийн 2017 оны улиралд 18,6 оноо 13,3 самбар 2,8 оновчтой дамжуулалт, 2,3 бөмбөг таслалтыг дундчилсан “Альянс Тех Харцага” багийн тоглогч Энхбатын Дөлгөөн Улирлын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа.

Харин улирлын бэлгэдлийн гараан таван тоглогчоор

Холбон тоглогч Чой Рү Ри Альянс Тех Харцага
Хамгаалагч Т.Санчир SBL Хасын Хүлэгүүд
Довлогч Robert Turner Архангай Дайчид 
Довтлогч А.Гансүх Ховд Мон-алтиус
Төвийн тоглогч Rick Jackson Ховд Мон-Алтиус  нар нэрлэгдсэн юм. 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?