КЕВИН ДЮРАНТЫН ЗОРИЛГО БИЕЛЖ “АЛТАН МУЖЫН ДАЙЧИД” АВАРГА БОЛЛОО

2017-06-13  

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралын тав дахь тоглолт “Голдэн Стэйт Уорриорс”-ын талбай дээр болж Уорриорс 120-129 харьцаагаар хожиж аварга боллоо.

Тоглолтын эхний үед талбайн зочид дөрвөн оноогоор тэргүүлж өндөрлүүлсэн ч хоёрдугаар үед Уарриорсын Кевин Дюрант, Стефен Карри нар сайн тоглож 71-60 харьцаагаар тэргүүлсэн. Шийдвэрлэх хагасд Леброн Жеймс үүргээ сайн гүйцэтгэж байсан ч багийн нөхөд нь хангалтай сайн байсангүй.

Эсрэг багаас 2015 оны финалын үнэ цэнтэй тоглогч Андрэ Игуадала хамгаалат болон довтолгоонд жигд сайн тоглож багаа хожилд хөтөлсөн. Тус тоглолтод Кевин Дюрант 39 оноог авч багаа тэргүүлсэн бол Стефен Карри 34 оноо, 10 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авч, Андре Игуадала 22 оноо түүсэн. Харин эсрэг багаас Леброн Жеймс 41 оноо, 13 самбар, 8 дамжуулалт гүйцэтгэсэн бол Кайри Өрвинг 26, ЖР Смит 25, Тристон Томпсон 15 оноог авчээ.

Энэ жилийн финалын тоглолтын “Үнэ цэнтэй тоглогч”-оор Уарриорсд анхны улиралдаа тоглож буй Кевин Дюрант шалгарсан юм. Тэрээр шигшээ тоглолтод 35.2 оноо, 8.4 самбараас бөмбөг авч, 5.4 оновчтой дамжуулалт дунджилж 55 хувьтай довтолсон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?