КАНАДЫН ГРАНПРИД ЛИУС ХАМИЛТОН ТҮРҮҮЛЛЭЭ

2017-06-14  

“Формула-1”-ын энэ оны 7 дахь гараа Канадад болж өндөрлөлөө. Тус гараанд “Мерседес” багийн Англи тамирчин Луис Хамилтон замаа 1 цаг 33 минут 5 секундэд туулж түрүүлсэн байна. Хамилтон Канадын гранприд 6 дахь удаагаа түрүүлж буй нь энэ бөгөөд өмнө нь 2010, 2012, 2015, 2016 онуудад манлайж байсан юм.

Гарааны шагналт байранд “Мерседес” багийн Боттас, “Ред булл” багийн Рикардо нар шалгарсан юм. Харин байрлал тогтоох урьдчилсан гараанд хоёрдугаарт орсон “Ферари” багийн шилдэг таирчин Себестиан Феттел дөрөвдүгээр орсон бол Финланд нисгэгч Райконен энэ удаад долоодугаарт орсон байна. Канадын Гранприд шагналт байранд орсон тамирчид :

1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 33 мин 05.154 сек

2. В.Боттас “Мерседес” – +19.783 сек

3. Д.Риккардо “Ред Булл” – +35.297 сек

4. С.Феттел “Феррари” – +35.907 сек

5. С.Перез “Форс-Индиа” – +40.476 сек

6. Э.Окон “Форс-Индиа” – +40.716 сек

7. К.Райкконнен “Феррари” – +58.632 сек

8. Н.Хюлкенбэрг “Рено” – +1 мин 00.374 сек

9. Л.Стролл “Уилльямс” – 1 тойрог

10. Р.Грожян “ХААС” – 1 тойрог

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?