ИРАНЫ БАГ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

2017-06-14  

Энэ өдрүүдэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Азийн бүсэд өрсөлдөж буй Ираны шигшээ баг өнгөрсөн шөнө Узбекистаны багийг 2:0-ээр хожиж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын эхний гоолыг 23 дахь минутанд Сэрдар Эзмаун оруулсан бол хоёрдугаар үеийн 88 дахь минутанд Мэхди Тэрми гоодож багтаа хожил авчирсан байна. Ираны багийн хувьд 5 дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нь энэ бөгөөд өмнө нь тэд 1978, 1998, 2006, 2014 онуудад оролцож байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?