ДЭЛХИЙН АВАРГУУДЫН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТОД ФРАНЦ ИЛҮҮРХЛЭЭ

2017-06-14  

Өнгөрсөн шөнө 1999 оны дэлхийн аварга Францын баг 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ удаагийн тоглолтод Францын шигшээ багийн дасгалжуулагч Диде Дашем довтолгоонд Мбаффе, Оливер Жиру нарын гаргасан бол хагас хамгаалалтад Погба, Дембеле, Канте, хамгаалтад Варане, Умтити, Сидибе, хаалгагчаар Уго Лорис нарыг гараанд гаргасан юм.

Харин Английн багийн менежер Гарет Саутгаэт довтолгооны шугаманд Харри Кэйн, Деле Али, Рахем Стерлинг, хагас хамгаалалтад Бертранд, Эрик Дайр, Окслайд Чемберлэйн, Триппэр хамаалалтад Гари Кехилл, Жон Стонес, Жонес нарыг гаргасан бол хаалган дээр Жон Хэйтоныг зогсоосон байв. Тоглолтын 9 дэх минутанд Анлийн багийн авьяаслаг хагас хамгаалагч Рахем Стерлингийн эхлүүлсэн довтолгоог Харри Кэйн “чулуу” болгосон. Хариу гоолыг Францын багийн хамгаалагч Самуэл Умтити 22 оруулж тоог тэнцүүлсэн.

Улмаар нэгдүгээр үеийн төгсгөл 43 дах минутанд Сидибе хамгаалагчдын хайнга байдлыг ашиглаж гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан юм. Харин хоёрдугаар үеийн 48 дахь минутанд Франц хамгаалагч Рафэл Варан өөрийн талбайдаа Деле Аллиг унагаж улаан картаар торгуулж талбайг чөлөөлсөн. Торгуулийн цохилтыг Харри Кэйн нэг клубийн хаалгагч Лорисын эсрэг амжилттай гүйцэтгэсэн . Францын баг талбайд нэг хүн дутуу тоглож байсан ч олон довтолгоо хийж байсан юм. Энэ нь 78 дах минутанд үр дүнгээ өгч хамгаалагч Жон Стонесын бүдүүлэг алдааг Усман Дембеле шийтгэж гоолдсон. Ийнхүү дэлхийн аварга багуудын тулаанд Францын баг 3:2-оор хожсон юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?