ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-06-15  

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Холбооны цом”-ын тэмцээний нэгдүгээр шатны тоглотууд энэ өдрүүдэд явагдаж байна. “Хүрхрээ” нэгдүгээр лигийг тэргүүлж буй “Жипро” клуб “Монголын Тэмүүлэл” багтай тоглолт хийж 5:3-аар хожил байгууллаа.

Тоглолтын эхний гоолыг 14 дэх минутанд “Жипро” багаас Г.Нямаа гоол оруулсан бол тэнцээний гоолыг “Монголын Тэмүүлэл”-ээс Т.Ууганбаяр хийсэн. Гэсэн ч тоглолтын 26 болон 32 дахь минутанд М.Бүүвэйбаатар, Э.Уламбаяр нар гоол оруулж эхний хагасд “Жипро” клуб 3:1-ээр илүүрхсэн.

Хоёрдугаар үед “Монголын тэмүүлэл”-ээс н.Мягмаршагдар 46, Ганцоож 66 дахь минутанд гоол оруулсан ч нэгдүгээр лигийг тэргүүлж буй “Жипро” клубээс Чинбаатар, Мөнхбаясах нар гоол оруулж багаа хожилд хүргэсэн байна. Тэд хоёрдугаар шатанд дээд лигийн “Хоромхон” болон “Шонхорууд” багийн ялсантай нь өрсөлдөнө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?