АНУ-Г ТӨЛӨӨЛЖ ЧӨЛӨӨТИЙН ДАШТ-НД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙН НЭРС ТОДОРЛОО

2017-06-15  

АНУ-ын бөхийн холбоо Францын Парис хотод зохиогдох энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа сонгон шалгаруулах сорил барилдаан явууллаа. Сорил тэмцээнд дөрөвдүгээр сарын сүүлээр болсон улсын аваргад түрүүлсэн тамирчинтай сонгон шалгаруулах тэмцээний ялагч халз барилдсан байна. Энэ удаагийн тэмцээнд улсын аваргад 65 кг-д түрүүлсэн Жордан Оливер допингийн шалгалтад бүдэрснээр мөнгө, хүрэл медальт Молинаро, Ретерфорд нар хоорондоо халз барилдсан юм. 

Дэлхийд чөлөөт бөхийн хөгжлөөр тэргүүлэгч Америк улсыг төлөөлж эрэгтэйчүүдийн 

• 57 кг-д Томас Гилман 

• 61 кг-д Логан Стибер 

• 65 кг-д Зейн Ретерфорд 

• 70 кг-д Жеймс Грин 

• 74 кг-д Жордан Барроуз

• 86 кг-д Жэйден Кокс 

97 кг-д Кайл Снайдер 

• 125 кг-д Ник Гваздовски нар ДАШТ-ийг зорихоор болсон байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?