Английн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед”-ын 21 настай хамгаалагч Люк Шоу шинэ улирлын бэлтгэлдээ гарсан байна. Өнгөрсөн улирлын дундуур хүнд бэртэл авч сүүлийн 7 тоглолтыг өнжсөн тэрээр ирэх улирлыг өндөр формтой эхлүүлэхийн хоёр сарын өмнө бэлтгэлдээ гарсан байна. “Манчестер Юнайтед” клубийн дасгалжуулагч Жозе Моурино “Бэртэл гэмтэлд тогтмол өртөөд байгаа тамирчинд итгэл хүлээлгэхэд хэцүү” гэж мэдэгдсэн нь залуу хамгаалагчийг өөрийгөө дайчилж эрт бэлтгэлдээ гарахад хүргэсэн талаар GOAL.COM сайтад ярьсан юм. 2014 онд “Саутхэмптон”-оос “Манчестер Юнайтед”-д ирж байсан Англи хамгаалагч “Улаанууд”-ын бүрэлдэхүүнд 32 тоглолт хийсэн байна.