2016 онд Хөвсгөл аймгийн Улаан Тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн талаар Ямаха-Мотор компанитай хамтран 60 минутын баримтат киног найруулан хийсэн бөгөөд тус кино нь Монгол үндэстний өв соёл, ахуйн амьдрал, байгаль эх дэлхийг хэрхэн хайрлаж хамгаалж байгаа талаар давхар харуулсан кино болсон юм. Тус кино нь Ямаха-Мотор компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй "Moving you" төслийн 9 дэх цуврал бөгөөд дэлхийн 70 гаруй орны кино театр, телевизүүдээр дамжуулан гарсан юм.