ВОЛЕЙБОЛЫН ДЭЛХИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ОРОС БОЛОН АМЕРИКИЙН БАГУУД ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

2017-06-16  

Волейболын 2017 оны дэлхийн лигийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө тэмцээний “H” хэсэгт орсон Орос болон Польшийн багууд хэсгийн ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтод манай хойд хөршийн тамирчид гурван үеийн тоглолтод 25:22, 25:17, 25:21-ээр хожил авсан байна. Оросын довтлогч Максим Зигалов шилдэг тоглолт үзүүлж 16 оноо авч багаа тэргүүлсэн байна. Харин Польшийн багаас Давид Конарски 10 оноо авсан ч баг нь хожигдсон байна. 

Мөн энэ хэсэгт өрсөлдөж буй АНУ-ын баг Азийн төлөөлөл Ираныг 3:0-ээр хожсон юм. Энэ хэсгийг Орос болон Америкийн багууд 3 оноотой тэргүүлж байна. Энэ өдөр “E” хэсгийн Тунис болон Монтенегрогийн багууд тоглолт хийж Тунисын баг 5 үеийн тоглолтод хожил авсан байна. Тоглолтын шилдгээр Амза Нэгга 20 авч шалгарсан бол эсрэг багаас Александр Миник 24 оноо авч бүх тоглогчдийг тэргүүлсэн байна. Мөн тэмцээний “F” хэсэгт орсон Испаний баг энэ өдөр Австрийг багтай өрсөлдөж гурван үеийн тоглолтод 25:21, 25:19, 29,27-ээр буулгаж авсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?