УЛААНБААТАРЫН ЦОМ” БОКСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

2017-06-16  

Сонирхогчийн боксын “А” зэрэглэлийн “Улаанбаатарын цом” тэмцээн зургаадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Хандгайт дахь спорт цогцолборт болно. Энэ тэмцээн 28 дахь удаагаа болж байгаа бөгөөд 12 орны шилдэг 121 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ.

Тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг боксчид хурд, хүч, авхаалж самбаа, сорих юм. Монгол Улс зохион байгуулагчийн хувьд нэг жинд 4 боксчинг тулалдах эрхтэй. "Улаанбаатарын цом" боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн нь Германд болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон шалгуур болж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?