Мэргэжлийн боксын таван жинд дэлхийн аварга цол аваад буй Флойд Мэйвезер “UFC”-ын тулааны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Коннор Макгрегортой тулалдахаар боллоо. Тулаан ирэх наймдугаар сарын 26-нд Амеркийн Лас Вегас хотноо болох юм. Мэйвезер энэ талаар ярихдаа “Энэ тулааныг бүгд л үзэхийг хүсэж хүлээж байгаа. Энэ тулаан дүрэмгүй тулаан болон боксын аугаа тулгаралт болно” болно гэж хэлсэн байна. Сүүлд Флиппиний домогт боксчин Мэни Факиог ялсон Мэйвезер 49 тулаан хийхдээ нэг ч удаа ялагдаагүй юм. Харин Конор МакГрегор 22 тулаан хийж, гурван удаа ялагдал хүлээсэн. Тэрээр Жозе Альдо, Нэт Диаз тэргүүтэй шилдэгүүдийг бүгдийг нь хожсон.