Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2017-2018 оны тоглолтуудын хуваарь гарлаа. Шинэ улирал ирэх наймугаар сарын 12-нд “Арсенал” болон “Лэстер” сити багуудын тоглолтоор эхлэх юм. Нээлтийн тойрогт өнгөрсөн улирлын аварга Лондоны “Челси”, “Бөрнли” клубийн талбайд зочилж тоглох бол “Ливерпүүл” “Уатфорд”той, “Манчестер Юнайтед” “Уэстхэм”-тэй, “Манчестер сити” лигийн “шинэ цэрэг” “Брэтон” той, “Тоттенхэм” “Ньюкастл”-тай тус бүр оноолт таарсан байна.
Харин хоёрдугаар тойрогт “Челси” болон “Тоттенхэм” клубуудын Лондон хотын дерби тоглолт хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байна.