ТИВ ХООРОНДЫН ЦОМ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-06-19  

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Тив хоорондын цом” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Орос улсад хөшгөө нээлээ. Тэмцээний нээлтийн тоглолт “А” хэсэгт багтсан ОХУ болон Шинэ Зеландын багуудын хооронд явагдаж талбайн эзэд 2:0-ээр буулгаж авлаа.

Тоглолтын эхний гоолыг Шинэ Зеландын багийн хамгаалагч Боксалл өөрийн хаалганд оруулсан бол хоёрдугаар үеийн 69 дэх минутанд Смолов гоолдож тэргүүллээ баталгаажуулж багтаа хожил авчирсан. “А” хэсгийн нөгөө тоглолт Дэлхийн шилдэг тамирчин Роналдогоор ахлуулсан Португал болон Мексикйн багуудын хооронд явагдаж 2:2-тэнцсэн байна. Португалын багаас Куарежма 34, Соарес 86 дахь минутанд гоолдсон бол, Мексикээс Эрнандес 42, Морено нэмэлт цагийн 92 дахь минутанд гоол оруулж багаа хожигдлоос аварсан юм.

Мөн “B” хэсэгт учраа таарсан Чили болон Камеруны багууд тэмцээний эхний тоглолтоо хийж 2:0-ээр Чили хожсон байна. Эхний гоолыг 82 дахь минутанд Артура Видал оруулсан бол тоглолтын нэмэлт цагийн 91 дэх минутанд Эдуардо Варгас гоолдож багтаа ялалт бэлэглэсэн. Тэмцээний “А” хэсгийн ОХУ 2 оноотой тэргүүлж байгаа бол Португал, Мексикийн багууд 1 оноотой удаалж байна.

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?