ӨГЧ Ч ЧАДДАГ, АВЧ Ч ЧАДДАГ ХЯТАД УЛСААС СУРАЛЦАЦГААЯ

2017-06-19  

Бүх цаг үеийн шилдэг тоглогч, Олимп, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга Конг Линхуйг ёс зүйн алдаа гаргасны төлөө Хятадын хуулийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. 1996, 2000, 2004 он буюу гурван олимпод дараалан оролцсон цөөн теннисчдийн нэг. Түүний оргил үе бол 2000 он байсан гэдэг. Конг Лин Хуй олимпын нэгбүрчилсэн төрлөөр 2000 онд алтан медаль хүртсэн.

Түүнээс гадна хос тоглолтоор 1996 онд алт ( Ли Гулянтай хосолж), 2000 онд мөн мөнгөн медаль хүртсэн гайхамшигтай тоглогч.  2000 онд Тэр Дэлхийн  аварга, Дэлхийн цомын аварга болж Хятадын теннисний нэр хүндийг өндөрт өргөж, суу алдраа түгээсэн нэгэн. Домогт теннисчин маань их спортоо орхисны дараа Ли Гуляны удирдлага дор Хятадын эмэгтэй шигшээ багийг удирдах болсон боловч, Германд улсад зохиогдсон ДАШТ эхлэхээс ганцхан хоногийн өмнө эх нутагтаа дуудагдсан. Тамирчны амжилтаа дасгалжуулагчийн амжилтаар үргэлжлүүлж байсан  түүнийг, 

-Хятад улсад мөрдөж буй спортын хууль, тамирчны ёс зүйг уландаа гишгэж, мөрийтэй тоглоом тоглосон Конг Лин Хуй дасгалжуулагчийг Хятад улсын эмэгтэй шигшээ багийг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзсэний улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

-Би найз нөхөд, ах дүү, хамаатан садны хамт Сингапурын Казинод 2015 онд зочилсон нь үнэн. Миний нэр дээр зээл авч найз нөхөд маань тоглож цэнгэсэн. Харин би өөрөө огт мөрийтэй тоглоогүй хэмээн Вэйбо хуудсаараа дамжуулан Конг Линхуй учирласныг үзвэл, тэр өр шир тавьсан, түүнийгээ өдий хүртэл төлөөгүй, мөн Бай Сандс Казинод зугаацсан болох нь тогтоогджээ.

-Тэр өртэй. Сингапурын Бай Сандс Казиногоос 721000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зээлсэн хэрнээ 375,000 амдолларыг нь одоо болтол төлж барагдуулаагүй байна гэж Сингапурын эрэн сурвалжлах алба ч нэмж мэдээлсэн. Түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Конг Линхуйг одоогоор гэрийн нөхцөлд саатуулан шалгаж байгаа юм байна.

Ийнхүү ширээний теннисний "ханхүү" хочит Конг Лин Хуй алдар хүндийн орчлонгоос унаж, эрүүгийнхний мөрдөлт, мөшгөлтөн дор амьдарч эхэллээ. Хятад улсад хууль зөрчсөн бол та өндөр албан тушаалтан байх, эс бөгөөс ард түмний хайрыг булаасан тамирчин байх гэдэгт зааг ялгаа байдаггүй байна. Хятадууд гавьяа байгуулбал хайрлаж ч чаддаг, хууль зөрчвөл шийтгэж ч чаддагаа харууллаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?