ТАЙВАНЫ ДЭВЖЭЭНЭЭС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-06-19  

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм.

Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Батсайханы Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Мөнхбаатарын Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Буяндалайн Чимгээ хүрэл медаль хүртэв.

Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?